Найзуудтайгаа
явган аялал хийж явсан Очироо нэг л мэдэхэд хандгайтын ам руу ойртсон
байлаа. Байгалийн сайхныг бишрэн суух зуурт амын гүн руу нь орохыг
хүссэн найз нөхөдтэйгээ цуг элдэвийн зүйлийг яриж хөгжилдөн алхлаа. Олон
сайхан зуслангийн байшингууд үргэлжилсээр амын эцэст нь дөхөхөд
хүүхдийн зуслан мөн тоотой цөөн хэдэн айлууд л байв. Нар шингэхийн алдад
уулын бэлд хүрч Очироо "За манайхан эндээ хоноод маргааш буцах уу"
гэтэл нөгөө хэд нь ч зөвшөөрч майхангаа босгоод хонохоор болов. Ойрхон
явж морь харах санаатай зогсож байтал хөлд нь нэг зузаан дэвтэр
гишгигдэв. Очир гайхан түүнийг авч сөхөн нээвээс хүний тэмдэглэл
бололтой, болж өнгөрүүлсэн бүх зүйлээ тод тодорхой бичсэн байсанд
сонирхолыг нь багагүй татлаа. Нөхөддөө хэлэхгүй хэсэг зуур сарны гэрэлд
суунгаа нөгөөх тэмдэглэлийн гол хэсэгт хайр дурлал бичээстэй бол
төгсгөлд нь нэгэн хачирхалтай зүйл байлаа.
