Pages

Ads 468x60px

Labels

About Me

Өөрийн сонирхол, оюун бодлоос ургах үгс бүрээ бичнэ. Хэрэв та өөрийн санал бодлоо хуваалцах бол ineemseglelzaya@gmail.com хувийн майл руу захидал бичнэ үү!

Thursday, April 11, 2013

You №1 (storiette)

Найзуудтайгаа явган аялал хийж явсан Очироо нэг л мэдэхэд хандгайтын ам руу ойртсон байлаа. Байгалийн сайхныг бишрэн суух зуурт амын гүн руу нь орохыг хүссэн найз нөхөдтэйгээ цуг элдэвийн зүйлийг яриж хөгжилдөн алхлаа. Олон сайхан зуслангийн байшингууд үргэлжилсээр амын эцэст нь дөхөхөд хүүхдийн зуслан мөн тоотой цөөн хэдэн айлууд л байв. Нар шингэхийн алдад уулын бэлд хүрч Очироо "За манайхан эндээ хоноод маргааш буцах уу" гэтэл нөгөө хэд нь ч зөвшөөрч майхангаа босгоод хонохоор болов. Ойрхон явж морь харах санаатай зогсож байтал хөлд нь нэг зузаан дэвтэр гишгигдэв. Очир гайхан түүнийг авч сөхөн нээвээс хүний тэмдэглэл бололтой, болж өнгөрүүлсэн бүх зүйлээ тод тодорхой бичсэн байсанд сонирхолыг нь багагүй татлаа. Нөхөддөө хэлэхгүй хэсэг зуур сарны гэрэлд суунгаа нөгөөх тэмдэглэлийн гол хэсэгт хайр дурлал бичээстэй бол төгсгөлд нь нэгэн хачирхалтай зүйл байлаа.
Учир нь тэрээр хандгайтад болсон явдлын талаар тодруулж бичсэн байсанд тэр сэдвийг яаран уншлаа. Тэр тэмдэглэлд иинхүү бичсэн байв.

Зуны халуунд хааяа нэг зугаалж, цэвэр агаарт зөв боловсон амарч өнгөрөөх нь энэ зууны нэг соёл билээ. Тиймч учир хэд хоногийн өмнө найзуудтайгаа хоногоор нэг найзындаа очингоо амарч өнгөрөөхөөр боллоо. Хотоос идэж уух зүйлс болон, майхан зэрэг бага сага хэрэгтэй зүйлсээ аваад замаасаа нэг унаа олон хандгайт зусланг зорив. Нэг их аялал зугаалга хийгээд байдаггүй хүний хувьд хотынхоо нэг зуслан руу явахад юм үзэж нүд тайлахын суурь нь, хол явж амьдрал үзэхийн  буурь нь болж байлаа. 7 буудлаас цаашлах тусам цэвэр агаар бага багаар хамарт нэвчин, ногоон бүс рүү яаран тэмүүлнэ. Шаргаморитын зуслангаас хойш яван баримжаа алдаж, үзэж хараагүй байгаль харагдан нэг талаараа сонин. Өмнө нь хэдэнтэй явж байсан удаатайч өвөл, мөн дээр нь нилээд олон жилийн өмнө явж байсан тул сэтгэлд буух газар гэж үнэндээ юучгүй болсон байв. Жолооч хандгайтын аманд дөхүүлээд авах мөнгөө аваад буцлаа. Манай нэг найзых хандгайтын ам руу ороод нилээдгүй дээшээ байдаг тул бид хэд явган аялал хийж цаг хирээтэй алхаж гэрт нь дөхөв. Анх очиход бүх зүйл үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Магадгүй тэр байгалийн сайхан болоод тухайн уур амьсгалыг тайлбарлахад миний үгийн баялаг дутаж үүдэн шүд минь эмтрэх бизээ. Бид найзынхаа байшингаас холгүйхэн майхангаа засч, голын хажууханд байраллаа. Мод ус агаар хосолсон ёстой л нэг зүүдэндээ харах газар л тэр байв. Яг голынхоо хажууханд байралснаар үргэлжид голын дуунд бүүвэйлэгдэхийн сацуу модны үнэрт мансуурна. Хувитай хүн хур борооноор гэдэг шиг бороо бага багаар дусалж байсан бол сүүлдээ тасралтгүй ширүүн орж эхэлнэ. Энэ үеэр хажууд урсах ширүүхэн урсгалт цэнгэг тунгалаг голын хажуугаар алхах зуурт нүднийхээ булангаар халитхан өөрийг толидоод майхан руу орлоо.

Гэвч уур амьсгал тэрүүхэндээ нүд ирмэхийн зуурд л өөрчлөгдөх шиг боллоо. Нар жаргах цаг ойртох агшинд манай 2 үерхдэг найзын, залуу нь найз охиндоо жаахан гомдоомоор үг хэлээд уйлуулчихлаа. 2 найзын минь харьцаа хазайхад миний хувьдч гэсэн таагүй боллоо. Харин удалгүй бүх зүйл хэвэндээ орж эхэлхэд нөгөөх эрэгтэй найзын утас дуугарч гэрээс нь залгасан байв. Гайхшран буцаж залгатал дуудуулж байснаа, гэнэт танихгүй СӨӨНГӨ ЭМЭГТЭЙН хоолой дуугарлаа. Яг хажууханд нь сууж байсан нададч гэсэн халит сонсогдов. "Чи найз охиноо яагаад байгаа юм?" гэсэн аймшигтай хоолой сөөнгөрөн давтан дуугарна. Найз маань сандран шууд утсаа салган энэ тухайгаа бидэнд ярилаа. Бид хэдч жаахан сонин болж, би түүнд утсаа өгч "Чи одоо гэрлүүгээ яриад үздээ" гэлээ. Миний утсаар ярихад түүний ээж нь авч, нөгөөх талаар асуутал ээж нь яг утсаа авах гэсэн түүний утас тасарсан хэмээжээ. Энэ яалтчгүй зүгээргүй болж, нуруу хүйт оргин нөгөөх найз мааньч яриа нь цөөрч айдаст бага багаар автана. Шөнө орой болж бүүр бороо ширүүссээр халуун уур амьсгалыг хүйтэн уур хүчтэй түлхэн алга болгох шиг. Ингээд удалгүй бид майхандаа ороо засан хэвтэцгээлээ. 5-улаа бие биетэйгээ зууралдан хэвтэх агшинд нөгөөх хос 2-н үерхэл хүртэл хамаагүй болж эр хүн эр хүнээ тэврэхч хэвийн үзэгдэл боллоо. Учир нь маш хүйтэн, дээр нь майхангийн захаар ус нэвтрэн миний бие багагүй норлоо. Бие тавгүйрхэн нойр хүрэхгүй бид хэд зэрэг шөнө дундуур бостол аз болоход бороо зогсон тэнгэр цэлмэж 15-ны сар гэрэлтүүлж байв. Тэрхэн дүр зургийг ахин дахин хараад л баймаар, үзэсгэлнт байгалийн дэргэд харь орны хөгжил дэвшил юу юм бэ? гэх омогшил бага багаар төрнө. Ингээд бид хэд байрлалаа жаал өөрчилж арай ая тухандаа орцгоож хэвтэцгээлээ. Энэ үеэр сэтгэл уужирсан байсанч шөнө дунд үеэр майхан тойрон нэг хүн алхах шиг. Зүүрмэглэхийн тэртээд сонсдох учир нэг их юм бодолгүй шууд давсанд явжээ. Өглөө сэрээд асуувал нэг найз маань ч мөн адил тэр хүний алхааг сонссон гэнэ. Бас энгийн хүн гэхээргүй хурцаар шүдээ хавирч байх хий дуу сонсогдсон гэнэ. Энэ бүхэн яалтчгүй зүгээр нэг хэвийн үзэгдэл биш байлаа. Маргааш өдөр болж нартайд бүх юм сайхан өчигдөрийн уур амьсгалдаа иргэн орлоо. Үдээс хойшхон тийшээ хот руугаа буцаж төв зам хүртлээ явган аяллаар өнгөрөөлөө. Чухамдаа тэнд засмал зам тависан байсан бөгөөд үнэхээр кино, аль эсвэл зүүдэнд л тэр зургийг харсан гэмээр. Нарны үзэсгэлэн байгалийг ямар ихээр чимдэг болохыг монголын мянга мянган шөнөөр архиддаг залуус өдрийн сайхан нарны илч, байгалийн үзэсгэлэнг хүндэлж мэдрээсэй гэх бодол өөрийн эрхгүй огшлоо. Найзууд минь бүгд сүнс чөтгөрийг мартаад  эвтэй буцлаа...
Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment